Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган нээгдэв

Төлөвлөгөөнд орсон 174 асуудлыг жилийн турш хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит 68 дугаар чуулган мягмар гарагт нээгдэв. НҮБ-д Антигуа Барбуда улсын байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Жон Уильям Эш Ерөнхий Ассамблейг даргалжээ. 2011 оны гуравдугаар сараас иргэний дайн үргэлжилж буй Сири улсын байдал хэлэлцэх гол сэдвийн нэг байх төлөвтэй.

НҮБ-ын Ерөнхий Ассмблейн чуулганд төр, засгийн газар болон гадаад бодлогын байгууллагын тэргүүн нар оролцдог бөгөөд тэд улс төрийн ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор есдүгээр сарын 24-нөөс ирж эхэлнэ. Ерөнхий санал шүүмжлэлд 90 гаруй улсын төрийн тэргүүн, 50 орчим ерөнхий сайд, барагцаалвал гадаад хэргийн 50 сайд оролцох юм байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ