Цагдаагийн албан хаагчид тангарагаа өргөлөө

Цагдаагийн албанд шинээр орж байгаа 300 алба хаагчийн тангараг өргөх ёслол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Эх орон, ард түмнийхээ амгалан тайван, аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн залуус “Ард иргэдийн аюулгүй, амар амгалан амьдралын төлөө хичээнгүйлэн зүтгэх”-ээ илэрхийлж, цагдаагийн тангараг өргөсөн юм.

Тангараг өргөх ёслолд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа Б.Билэгт нарын тэргүүтэй цагдаагийн байгууллагын удирдлагууд оролцож, цагдаагийн албанд нэгдэж буй шинэ төгсөгчдөд цол, үнэмлэхийг нь гардууллаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ