Замын ухсан нүхэнд машинтайгаа унаж хүнд бэртэв

Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дөрөв, гал түймрийн зөрчлийн нэг, зам тээврийн ослын нэг, мэдээллийн нэг дуудлага ирж Нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн амны баруунталд авто зам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага 21:01 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу аврах шуурхай салбарын тасгийг гаргахад Мерсидес бенз загварын суудлын автомашин зам засварын ажил гүйцэтгэхээр ухсан нүхэнд унаж 28 настай эрэгтэйн зүүн хөлний дунд чөмөг хугарч хүнд гэмтсэн байсныг гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэжээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ