Лондонгийн мэр маргааш ирнэ

Лондон хотын мэр Олдермен Роджер Гиффорд болон бусад албаны хүмүүс маргааш Улаанбаатарт ирнэ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн үеэр айлчилж буй Лондонгийн мэр эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж. Тэрээр манай хотын даргатай уулзана. Мөн зарим улстөрч, бизнесмэнүүдтэй уулзахаар төлөвлөжээ. Ноён Олдермен Роджер Гиффорд Монголын эдийн засгийг дэмжих үүднээс Лондонгийн зүгээс Улаанбаатарт юу хийх шаардлагатайг уулзалтуудынхаа үеэр ярих гэнэ. Лондон хотын мэр Эдийн засгийн хөгжлийн болон Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдтай уулзаж ногоон санхүүжилтийн талаар ярих юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ