Тэсэлгээний материалын түүхий эд зөөвөрлөх гэж байсныг илрүүллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөний ачих буулгах хэсэгт химийн бодис вагоноос буулган ачааны хоёр автомашинд тээвэрлэх гэж байна, ямар бодис болохыг нь шалгаж өгнө үү гэсэн дуудлага өчигдөр 17:48 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу холбогдох мэргэжилтэнгүүд очиход 138 тонн хэмжээтэй уул уурхайн тэсэлгээний материал үйлдвэрлэхэд хэрэглэдэг түүхий эдийг ОХУ-аас төмөр замаар тээвэрлэн оруулж ирэн вагоноос ачааны автомашинд шилжүүлэн ачиж тээвэрлэх гэж байсныг цагдаагийн байгууллагатай хамтран хяналтандаа авч үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ