Барилгын материалын компаниудад шалгалт хийжээ

Нийслэлийн Засаг даргын 2013.9.3-ны өдрийн А/821 тоот захирамж, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга нарын баталсан “Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг” мөрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барилгын материалын компаниудадшалгалт хийжээ. Шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсгүүд өнгөрсөн даваа гаригт хийсэн байна.

Шалгалтаар СБД-ийн 12 дугаар хороо "Говь түшээ" ХХК-ийн "Бүрд" худалдааны төв, 10-дугаар хороо "Би Жи Эм Си" ХХК-ийн "Материал хаус" барилгын материалын төв,"Карлс берг" ХХК-ийн "К" барилгын материалын төв, Хараа "сүмбэр" ХХК-ийн "Жоби" барилгын материалын төв, "Мон хорус интернешнил" ХХК-ийн "Ампер" хаус барилгын материалын төв зэрэг долоон объектод шалгалт явуулж, 31 зөрчил илрүүлж, газар дээр нь есөн зөрчлийг арилгуулсан байна. Шалгалт үргэлжилж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ