Испани эр хонжвортой сугалаагаа кассанд мартчихжээ


Испанийн Ла-Корунья хотод эзэн нь дөнгөж худалдаж авмагцаа кассанд мартчихсан хонжвортой сугалаа олджээ. Энэ сугалаа 4,7 сая еврогийн хонжвортой байсан бөгөөд харин хууль ёсны эзэн нь хараахан олдоогүй байна . Ассошиэйтед пресс агентлагийн мэдээлснээр, хонжворын эзнийг хайж байгааг хотын дарга Карлос Негрейрамягмар гарагт мэдэгджээ.
Би “саятнаас мөнгө гуйх гэсэндээ биш, харинмөнгө өгөхийн тулд”түүнийг эрж байгаа анхны хотын дарга болно гэжКарлос Негрейра мэдэгдэлдээ дурдсан байна. Хэрвээ сугалааны эзэн олдохгүй бол, түүнийг олсон хүнд хонжвор очих ажээ.
Дээрх агентлагийн дурдсанаар, сугалааг 2012 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөр огноолсон байна. Сугалааг ямар нөхцөлд олсон тухай тодорхой бичээгүй ажээ. Харин одоо уг сугалаа хаяж гээсэн эд зүйлс хадгалдагтовчоонд байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ