Леди Гага: «Хэрвээ би нэрээ солиогүй бол, галзуурах байсан!»

Шүтэн бишрэгчдийнхээ гайхширлыг байнга л төрүүлж байдаг Леди Гага америкийн “Elle” сэтгүүлийн энэ сарын дугаарын гол баатар болжээ.Одын эхний зургууд интернэтэд хэдийнэ гарсан байна.
Леди Гага өөрийн хувьд ер бусын илэн далангүй ярилцлага өгч, үүндээ жишээ нь яагаад нууц нэр авсан тухайгаа ярьжээ (үнэндээ бол түүнийг Стефани Жерманотта гэдэг).
“Би, өөрөөр хэлвэл Стефани бол байнга л тамлуулж байдаг жүжигчин хүн. Хэрвээ би олны өмнө байдгаараа л, Стефани байсан бол, би зүгээр л галзуурах байсан!” гэж дуучин хүлээн зөвшөөрчээ. Ингэхдээ байнгын багт наадамтай адилхан амьдрал надад таалагддаг, “Би ямар ч даралт шахалтыг мэдэрдэггүй. Харин би жинхэнэ дайчин! Үнэндээ би арванхоёр дахь үедээ тоглож байгаа Рокки!” гэж Гага хэлсэн байна.
Леди Гага дайчин эмэгтэй гэдэгт үнэхээр эргэлзэх явдалгүй, хэрвээ та гаж зантай одын уран бүтээл болон протезтай зураг авахуулсан түүний дэггүй гэмээр аашийг таалдаггүй байлаа ч, түүний ажилсаг чанарт бахархахаас өөр аргагүй.
Үнэндээ бол Гага дүрдээ орсон үед тэгж санагдаж болох ичгүүргүй, жаахан солиотой ч гэмээр хүн огт биш. “Би долоон булчирхайгаа тоочоод байх нь ховор, яагаад гэвэл хүмүүсийн ямар ичгүүргүй гэдгийг мэддэг. Намайг хичнээн удаа хэлэх хэлэхгүйгээр хэлж байсныг мэдэх үү? Надад хүндэтгэлгүй ханддаж байсан хүмүүстэй би хичнээн олон удаа уулзсаныг мэдэх үү?” гэж тэр хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ