С.Тунгалагийг дахин шалгахаар боллоо

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэргийг гурван жилийн турш шалгаж, өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцсэн юм. Хуралдаанаар түүний гэм буруутай нь тогтоогдохгүй байна хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Гэвч энэхүү шүүхийн шийдвэрийг улсын яллагч хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэл бичин Нийслэлийн шүүхэд хандсан. Тэгвэл өчигдөр эл хэргийг шүүх хурал Нийслэлийн шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө идсэн С.Тунгалагийг шүүх буруутай хэмээн үзэж,хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ