Явуулын бирж ажиллаж эхэллээ


Хөдөлмөрийн төв биржявуулын бирж нэртэй шинэлэг үйл ажиллагааг эхлүүлээд байна. Явуулын бирж нь ажил хайгч ба ажил олгогч хоёрыг ойртуулсан үйл ажиллагаа бөгөөд Хөдөлмөрийн төв биржийн ажилтан ажил хайгч иргэнийг өөрийн биеэр дагуулж яван ажил олгогчтой уулзуулж ажилд зуучилж байгаа юм.Энэ ньилүү үр дүнтэй уулзалт болгож иргэдийг богино хугацаанд ажилтай болоход нь дөхөм болжээ.
Явуулын биржиргэдийг оффис дээрээс утсаар зуучилснаас илүү үр дүнтэй байгаа нь ажилд зуучлагдан орж байгаа хүний тооноос илт харагдаж бөгөөд зуучлуулсан иргэдийн 60-70 хувь нь ажилд зуучлагдан орсон байна. Тус биржийн үйл ажиллагааг долоо хоног бүрийн гурав дахь өдрөөс бусад өдөрт зохион байгуулж байна.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ