Монгол Улс ногоон хөгжлийн үзэл баримтлалтай болно


Эдийн засгийн өсөлтийг бий болгохдоо байгаль орчны доройтол, бохирдлоос сэргийлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан, хүн амын амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн тэгш байдлыг хангах зорилго бүхий “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр” баримтбичгийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барьжээ.
Ганцхан жишээ татахад, өнөөдөр хөдөөгийн малчид хот, суурин газар олон зуугаараа шилжиж суурьшиж байна. Цөлжилтөөс үүдэлтэй бэлчээрийн ургамлын хомсдол, гол усны ширгэлт, ган зуднаас хамааралтай ядуурал нь малчдыг хот руу түлхэж байна. Иймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон хөгжлийн бодлогыг хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахтай харилцан уялдуулж, дасан зохицох технологи нэвтрүүлэхэд энэ хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчээр Монголын нөхцөлд ажиллах хөргөгчийг шинээр зохион бүтээж, малынхаа тоог бэлчээрийнхээ даацад тааруулан, ялангуяа зудтай үед мах нөөцлөх “шинэ” хөргөгчийг ашиглавал малчдад ч, бэлчээрийн эко системд ч ээлтэй. Хүний ахуй амьдрал, байгаль орчинд тустай энэхүү үйл ажиллагааг БОНХЯ Япон улстай хамтран хэрэгжүүлнэ.
Архангай, Булган, Өвөрхангай, Ховд, Хэнтий аймгийн удирдлагынсанаачилгыг дэмжин эдгээр аймгууд хөгжлийн баримт бичгээ боловсруулахдааногоон хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулахталаар арга зүйн туслалцаа үзүүлэв.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ