З.Баянсэлэнгийн гар хөл бологсдыг шүүнэ


2012 оны орон нутгийн сонгуулиар мөнгө тараасан иргэдийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд 13.00 цагаас шүүнэ.Тодруулбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ,Н.Содхүү нарын хүмүүс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс хөлссөн мөнгө тараалгажээ. Тэд МАН-ыг дэмжээрэй хэмээн гурван сая гаруй төгрөгийг 50, 50 мянга болгон тараасан байна. Тйимээс тэдний гар хөл болсон хүмүүсийг өнөөдөр шүүх юм байна. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгч “Энэ хүмүүс шүүгдэх ёсгүй. Мөнгө тараалгасан З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарыг шүүгдэгчээр татах ёстой” гэлээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ