“Мишээл Экспо” төвийн араас Яармагийн гүүр хүртэлх замыг түр хаана

“Атар-Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг түр хугацаанд хааж, асфальт-бетон хучилтын ажил хийхээр боллоо. Тодруулбал, өнөөдөр буюу энэ сарын 18-ны 23.00 цагаас 23-ны 07.00 цаг хүртэл тав хоногийн хугацаанд “Мишээл Экспо” төвийн арын төмөр замын гармаас Яармагийн гүүр хүртэл 1.6 км замыг хаах юм.

Зам хаах хугацаанд Яармаг чиглэлд зорчигчид Ажилчны гудамжнаас III ДЦС-ын баруун талаар Яармагийн гүүртэй нийлэх сайжруулсан замаар зорчих боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ