З.Баянсэлэнгийн гар хөл бологсдыг шүүж эхэллээ


2012 оны орон нутгийн сонгуулиар мөнгө тараасан иргэдийг шүүх хурал яг одоо Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлж байна. Хуралд даргалагч шүүгчээр Б.Халиун оролцох байсан ч томилолтоор явсан учраас Т.Есөн-Эрдэнэ шүүгч даргалж, улсын яллагчаар А.Дэлгэрмөнх нар оролцож байна. Хэргийг сануулбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ,Н.Содхүү нарын хүмүүс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс хөлссөн мөнгө тараалгажээ. Тэд МАН-ыг дэмжээрэй хэмээн гурвсан сая гаруй төгрөгийг 50, 50 мянга болгон тараасан байна. Харин шүүгдэгчдийн зүгээс “Мөнгө тараалгасан З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарыг шүүгдэгчээр татах ёстой”гэдгээ илэрхийлж байлаа.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ