Мөнгө тараасан нөхдүүдийн хурал хойшиллоо

2012 оны орон нутгийн сонгуулиар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн зааврын дагуу мөнгө тараасан Н.Хишигсүрэн нарын шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн ч энэ сарын 2-н хүртэл хойшиллоо. Учир нь улсын яллагч А.Дэлгэрмөнх өөр шүүххуралтай учраас ийнхүү хойшлуулсан байна. Мөн шүүгдэгч Н.Бугасүрэнгийн өмгөөлөгч ирээгүй аж.Хэргийг сануулбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ,Н.Содхүү нарын хүмүүс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс хөлссөн мөнгө тараалгажээ. Тэд МАН-ыг дэмжээрэй хэмээн гурван сая гаруй төгрөгийг 50, 50 мянга болгон тараасан байна. Гэвч шүүгдэгчдийн зүгээс“Мөнгө тараалгасан З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарыг шүүгдэгчээр татах ёстой. З.Баянсэлэнгийн зааврын дагуу мөнгө тараасан” хэмээн мэдэгдээдбайгаа юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ