ХААИС-ийн Б.Бямбаагийн 108 саяын үнэтэй гэр

Б.Бямбаа 108 сая төгрөгөөр гэр худалдан авах гэрээ байгуулжээ. Монгол хүний санаанд багтамгүй үнэтэй энэ гэрийн урьдчилгаанд 80 сая төгрөгийг шууд өгсөн байгаа юм. Хэнбугай нь ийм тэнгэрт хадсан үнэтэй гэр зардаг байнаа гэтэл “Монгол гэрийг хөгжүүлэх үндэсний төв”-ийн тэргүүн Л.Ганбаатар гэгч ажээ. ХААИС-ийн 2013 оны төсөвт огт тусгагдаагүй ийм мундаг гэрээ хүчээр хийснийхээ шанд Б.Бямбаа захирал багагүй бялуу хүртсэн бололтой. Яагаад гэвэл энэхүү гэрийн цаана худалдах, худалдан авсан гэх цөөнгүй бичиг баримтыг хуурамчаарбүрдүүлж,санхүүгийн тайланд хавчуулж орхисон нь илэрчээ. Энэ бол төрийн өмчийн сургуулийн төсвийн мөнгөөр хамаагүй өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг тендерээс гадуур авч, мөнгө угаасны тодорхой нэгэн жишээ.
Бас болоогүй ээ. ХААИС-ийн ректорын суудлаас мултарч байсан өнгөрсөн оны 12 дугаар 21-ний өдөр Ланд круйзер 200 автомашиныг 122.848.000 (нэг зуун хорин хоёр сая найман зуун дөчин найман мянган) төгрөгөөр буюуойролцоогоор 90 мянга орчим ам.доллараар худалдаж авах гэрээг “US inc” ХХК-тай яаравчлан хийжээ. Тэгээд Арабын Нэгдсэн Эмирт улсаас оруулж ирсэн мөнөөх араб стандартын жийп машиныг хувийнхаа мөнгөөр авсан гэж сургуулийн хамт олныг молигодсон байна. Түүгээр ч зогсохгүй Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирлаар өөрийгөө зөрүүлж томилчихоод уг машинаа хээвнэг унаад явчихсан нь хачирхалтай. Евро стандартын Ланд круйзер 200-гийн үнийн зөрүү дор хаяж 30 мянган ам.доллар аж. Энэ мөнгө Б.Бямбаа захирлын халаасыг бас л түнтийлгэжээ. Өндөр үнэтэй жийпийг худалдаж авахдаа ТӨХ-ноос ч зөвшөөрөл авсангүй.
ХААИС-ийн гадаад томилолтын зардал 2011 онд 80 сая, 2012 онд 230 сая төгрөгөөр хэтэрчээ. Үүнийг тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлт нотолж байна. Энэ бол ректор асан Б.Бямбаагийн мөнгө идэх бас нэг сонгодог арга байж. Тэр зөвхөн өнгөрсөн онд гэхэд дэлхийн 16 оронд 100 гаруй хоног зугаалжээ. Тэгэхдээ бас бараа бологчдоо дагуулна. Тэдний дотор ХААИС-ийн гадаад харилцааны албанд ажилладаг төрсөн охиноос нь гадна нууц амраг, ил далд шагнуулдаг гарын таван хуруунд багтах эмэгтэй, эрэгтэй ажилтнууд багтжээ.
Үргэлжлэл бий
СЭТГЭГДЭЛ БИЧИХ