Ирэх ням гаригт Бо Силайг шүүнэ


Авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаж өнгөрсөн жилээс хэвлэлийн баатар болоод буй БНХАУ-ын улстөрч Бо Силайгийн хэргийг шүүх ээлжит шүүх хурлын тов гарчээ. Шүүх хурал ирэх ням гаригт өглөөний 10.00 цагт Жинань хотын дунд шатны иргэний шүүхэд болох юм байна.
Прокуроруудын зүгээс Бо Силайд хүнд ял оноохыг шаардаж байгаа. Гэхдээ түүнд чухам ямар ял шийтгэл оноохоор зэхээд байгаа нь тодорхойгүй байсаар байна. Бо Силайг цаазаар авах ялаар шийтгэнэ гэж байгаа ч ийм хэмжээний ялд хүрэхгүй байх гэсэн найдлага бас бий.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ