Нэгдүгээр ангийн 3000 хүүхдэд цацруулагчтай уут тараана

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс ЗЦГ-аас олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагаа болон Нийслэлийн боловсролын газартай хамтран 21 аймаг, найман дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд “Би явган зорчигч” гэсэн багачуудад зориулсан хичээл, багш, эцэг, эхчүүдэд зориулсан сургалтын гарын авлага DVD хичээлийг тараасан. Мөн “Монгол даатгал” компанитай хамтраад нийт 13 сургуулийн нэгдүгээр ангийн 3000 хүүхдэд цацруулагчтай уут тараахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ