Төслийн зуух тарааж эхлэв

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд бүрэн шаталтат зуухыг өнгөрсөн жилээс эхэлж тараасан. Энэ ажил энэ намраас дахин хэрэгжиж эхэлсэн тул иргэд хорооныхоо нутаг дэвсгэрт байгаа зуух тараах гэр цэгүүдэд хандах учиртай юм байна. Тэгэхдээ өргөдлөө өгч, мөнгөө тушаасны дараа түгээгч нарыг захиалсан зуухыг нь хаягийн дагуу хүргэж өгөхөд хуучин зуухаа тушаах ёстой ажээ. Уг зуухыг хэрэглэснээр цахилгааны төлбөрөө зохих хувиар хөнгөлүүлнэ.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ