Ганц хүний жүжгийг өнөөдөр тоглоно

Драмын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза Х” наадмын ганц хүний жүжгийн төрөлд “Шилдэг эмэгтэй жүжигчин” алтан цомыг эзэндээ авчирсан “Бурханд илгээсэн захидал” ганц хүний жүжиг өнөөдөр 19.00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглох гэж байна . Олон улсын наадам болж хүрээгээ тэлсэн “Гэгээн муза-Х”-ийн ганц хүний жүжгийн төрөлд анх удаа Канад, Косова, Македон, Монголын уран бүтээлчид өрсөлдсөнөөс УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг “Бурханд илгээсэн захидал” бүтээлээрээ шилдгээр шалгарсан юм. Энэхүү жүжиг Эрик-Эммануил Шмитийн зохиолоос сэдэвлэн бичигдсэн бөгөөд хүний амьдрал үргэлжлэх хугацаанд хэрхэн туулж өнгөрөөдөг тухай нэг л хүний амьдрал дээр тулгуурлан үзүүлсэн байдаг. Жүжгийн найруулагчаар Б.Хишигзаяа ажилласан бөгөөд Тэрээр “Гэгээн муза-2008” наадмаас “Лусын дагина” жүжгээр шүүгчдийн нэрэмжит, өнгөрсөн жилийн музагаас “Солгой харандаа” хүүхдийн жүжгээр шилдэг найруулагчийн шагнал хүртсэн Жүжигчид хамтын хөдөлмөр, авьяасаараа нэгэн цагт тайзан дээр бүтээлээ амилуулдаг. Харин моно жүжгийн хувьд жүжигчин зохиолчийн гаргах гэсэн санаа,өгүүлэмжийг ганцаараа тоглох хариуцлага хүлээдэг билээ. Найруулагч, жүжигчнээс илүү их ур чадвар шаарддаг моно жүжгийн төрөл энэ жилийн “Гэгээн муза”-д нэмэгдсэн. Манай үзэгчдийн хувьд төдийлөн танил бус бөгөөд хөгжих шатандаа орж буй нь энэ билээ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ