АТМ эвдэж мөнгийг нь авах гээд баригдав

Өнгөрсөн мягмар гаригт СХД-ийн 14–р хорооны Цамбагарав худалдааны төвд байрлах Голомт банкны үүдний АТМ-ийг байрнаас нь хөдөлгөж, нүүрний тагийг онгойлгон мөнгө хулгайлахыг завдсан хэрэг гарчээ. Хэргийг 24 настай эрэгтэй Г гэгч үйлдэж байсныг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлсийнхэн газар дээр нь илрүүлэн шалгаж байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ