НҮБ-ын байр тамхи, бэлгэвчийн цэгтэй юм

“Бахархал”-ын долоон хоног сэдэвт сургалт НҮБ-ын байранд өчигдөр болж, хотын өдөр тутмын хэвлэлийн 30 орчим сэтгүүлч оролцов. Дээрх нэртэй долоон хоногийн ажил ирэх ням гаригаас эхэлнэ. Гол сэдэв нь хүйсийн цөөнх юм. Тэдний эрхийг хамгаалах сургалт, сурталчилгаа, үзэсгэлэн, уулзалт, кино, урлагийн тоглолт, элдэв шоу гээдесөн зүйлийн үйл явдал өрнөх нь ээ. Дашрамд дурдахад, НҮБ үнэхээр хүний эрхийн байгууллага мөн гэдгээ харуулсан олон үйлчилгээтэй нь харагдана. Хашаандаа тамхины цэгтэй, “ОО”-ийн өрөөндөө бэлгэвч бүхий хайрцагтай байв. Онцлог нь тэдний эмэгтэй ажилтнууд тамхиламтгай нь ажиглагдлаа. Тамхидалтыг сонголт гэж үздгээс манайхан шиг торгодгоор айлгахгүй, эрхийг нь хамгаалж, цэг байгуулж өгчээ. Хогийн сав, түүнийг тойрсон 5-6 сандал, эргэн тойрон ургасан үрэл жимсний модтой нь ч сонин. Нэг ёсондоо тав тух бүрдүүлжээ.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ