ТЕГ -ын Сөрөх тагнуулын газар шинэ даргатай болжээ

ТЕГ-ын даргын зөвлөл хуралдаж, Сөрөх тагнуулын газрын даргаар нийслэлийн Тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, мэргэжлийн хүн болох хурандаа Т.Дашзэвэгийг томилжээ. Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатартай холбоотой хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж.
Хэргийг сануулбал Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар томилогдоод удаагүй байсан хурандаа Д.Цогтбаатарыг Монголд ирээд сураггүй болсон ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлян Лёонхардтай холбоотой хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ