Япон улстай түншлэл байгуулав

Хоёр улсын Засгийн газар хөгжилд нүүрстөрөгч багатай технологи хэрэглэх талаар түншлэхээр болов. Энэ нь зөвхөн байгаль орчин бус эрчим хүч, аж үйлдвэр, тээвэр, барилгын салбарт ч хамаатай юм. Япончууд эдгээр салбарт байгальд ээлтэй цэвэр технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын хөнгөлөлт эдлэхэд тусална. 2013 онд Төв аймгийн Борнуур сумын төв болон Улаанбаатар хотын 5 сургуулийн уурын зуухыг сольж шинэчлэхэд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Энэ нь хувийн хэвшилд үзүүлж буй бодит дэмжлэг юм. Нөгөө талаар Борнуурынхан, Улаанбаатар хотын захын зарим сургуулийн сурагчид дулаахан байранд ая тухтай өвөлжих юм. Бас агаарын бохирдолбуурахад ч эерэгээр нөлөөлнө.

Энэхүү хамтын ажиллагаа нь тусламж биш харин хүлэмжийн хийг бууруулахадхөгжингүй болон хөгжиж буй орны хооронд хийгдэж буй дэлхийн анхны түншлэл юм.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ