Бодьё, Хэрэглэе, Хэмнэее

Ийм уриан дор дэлхийн хүмүүс энэ жилийн байгаль хамгаалах өдрийг тэмдэглэв. Жил бүр дэлхийн хүн ам 1.3 тэрбум тонн буюу нийт үйлдвэрлэж буй хүнснийхээгуравны нэгийг хаяж байна. Барууны өндөр хөгжилтэй орнууд жилд 220 сая тонн хоол хаядаг. Энэ хаягдал нь Африкийн Сахарын бүсийн орнуудын үйлдвэрлэж байгаа хүнсний хэмжээтэй (230 сая тонн) тэнцэж байна.Хоолны хаягдлыгбулж устгадгаасметан хий ялгаруулж, улмаар хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг аж. Байгаль орчинд хортой энэ үйлдлийг зогсооходхүн төрөлхтөн хоол хүнсээ аль болох хаяхгүй байх, метан хийг ашиглах гэсэн ердөө хоёрхон үйл ажиллагаа л хийхэд болно. Метан хийг ашиглан хогийг эрчим хүч болгон ашиглаж чадвал хаана ч үүсдэг хогны асуудлыг шийдэх болно. Дэлхийн тулгамдсан асуудлыг ийнхүү дэлхийн хүмүүс Монгол Улсад ирж хэлэлцсэн билээ. Таван хоногийн туршөдөр бүр 25-30 сая хүн интернэтээр Монголын тухай мэдээллийг авч байжээ.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ