Хар салхины улмаас нас барагсдын тоо 97-д хүрчээ

Мексикийн булан болоод тус улсын төв хэсэгт нүүрлэсэн хар салхины улмаас амиа алдагсдын тоо 97-д хүрлээ хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Зөвхөн үерийн уснаас бус Ла Пинтада тосгонд нүүрлээд байгаа хөрсний гулгалтын улмаас олон тооны хүн амиа алджээ. Түүнчлэн одоо гаргасан тоо эцсийнх биш бөгөөд ураггүй алга болсон 70 гаруй хүн байгаа гэнэ. Тиймээс цаашдаа нас барагсдын тоо нэмэгдэж мэднэ хэмээн мэдээлж байна.

Энэ долоо хоногийн эхээр нүүрлэсэн хар салхи цагт 120 км цагийн хурдтай салхилж, их хэмжээний сүйрэл дагуулсан. Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газрууд хаалгаа барьсан бөгөөд гамшгийн бүсийг орхин бусад хотууд руу мянга мянган хүн нүүн шилжээд байгаа. Одоогийн байдлаар 100 мянга гаруй иргэд хар салхинаас дайжин ойролцоох аюулгүй газрууд руу нүүжээ.

Цаг агаар судлалын төвийнхний урьдчилсан мэдээллээр хар салхи дахин эргэх магадлал тун өндөр байгаа гэнэ. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдийг амжилттай давж чадвал хар салхины аюул мексикчүүдийг орхих нь ээ. Мексикчүүдийн хувьд 1950 оноос хойш ийм хүчтэй хар салхи шуураагүй.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ