Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар “Ахмадын орон сууц-4000” хөтөлбөр, нийслэл хотод баригдах 80 бага сургуулийн байршлыг тогтоох тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ.
Түүнчлэн 11.00-11.30 цагийн хооронд Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд Хэвлэлийн хүрээлэн, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран сэтгүүлчдэд зориулсан ‘’Компанийн засаглалыг хэрхэн сурвалжлах вэ?’’ хоёр өдрийн сургалтыг өнөөдөр маргааш зохион байгуулна. Сургалтыг Монгол дахь ОУСК-ийн Компанийн засаглалын төслийн удирдагч Анар Алиев, Олон улсын компанийн засаглалын форумын тэргүүн Филип Армстронг болон ‘’Financial times’’ сэтгүүлд 19 жил ажилласан туршлагатай сэтгүүлч, олон улсын зөвлөх Жейн Фуллер нарын нэр хүндтэй бөгөөд компанийн засаглалын тухай олон улсын туршлагатай мэргэжилтнүүд удирдан явуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ