Эхнэрээ хөнөөсөн Ж.Ганхуяг шоронд амиа хорложээ

Говьсүмбэр аймагт эхнэрийнхээ амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Ж.Ганхуяг гэгч чанга дэглэмтэй 425 дугаар ангид хоригдож байгаад амиа хорложээ. Тэр есдүгээр сарын 14-ний өдөр тог тасрах үеэр хяналтын камер ажиллахгүй буйг далимдуулан өөрийгөө дүүжилж амжсан байна. Өмнө нь олон жил ял эдэлж байсан туршлагатай тэр этгээд жижиг салхивчны шилийг хагалж, төмөр сараалжнаас өмдний нэг шуумгаа уяж, нөгөөг нь урж толгойдоо углаад дүүжлээстэй байсныг гэрэл асч, камер ажиллах үеэр харгалзагчид мэдсэн боловч нэгэнт амьсгал хураасан байжээ. Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтнууд уг нь цахилгаан тасарсан ч камерыг биечлэн эргэж тойрох ёстой байсан ч залхуурснаас ийн хэрэг гарсан байна.
Ж.Хуяг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ