Бейонсе, Jay Z хоёр хамгийн баян нэртэй хосуудын жагсаалтыг тэргүүлэв

Дуучин Бейонсе болон түүний нөхөр, рэпер Jay Z (жинхэнэ нэр нь- Шон Кори Картер) хоёр “Форбс” сэтгүүлийн газраас жил бүр гаргадаг хамгийн баян нэр цуутай хосуудын жагсаалтыгтэргүүлжээ.
Сэтгүүлд дурдсанаар, тайлангийн хугацаанд (2012 оны зургаадугаар сараас 2013 оны зургаадугаар сар) Бейонсе, Jay Z хоёрхамтдаа 95 орчим сая долларын орлого олсон байна. Бейонсе аялан тоглолтхийж,Jay Z-гийн цомог сайн борлогдсон ньгэр бүлийн орлогыг аривжуулахаднэмэр болжээ. Тэдний санхүүгийн асуудалхөгжмийн бизнесээр хязгаарлагддаггүй бөгөөдБейонсе гэхэд өөрийн шинэ загварын хувцас, үнэртэн хийж, харин Jay-Z спортын агентлаг байгуулж, хэд хэдэн нэртэй тамирчин үйлчлүүлэгч нь болсон байна.
Жагсаалтыг тэргүүлэгчдээс бараг 15 сая доллараар дутсан загвар өмсөгч Жизель Бундхен, америкийн хөлбөмбөгийн тоглогч Том Брэди нар хоёрт бичигджээ. Ингэхдээ гэргийнх нь орлого нөхрийнхөөсөө 4 сая доллараар их болжээ. Бундхендэлхийн хамгийн их орлого олдог загвар өмсөгч төдийгүй,бразилын гутлын “Grendene”компанийн хамтран эзэмшигч бөгөөд тэр өөрийн гэсэн загвар зохиосон юм.
50 сая орчим долларын орлого олсон Голливудын жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар жагсаалтын гуравт бичигджээ. Эхний хоёр хосыг бодвол, Питт, Жоли хоёрын орлого нь кинонд тоглосны шагналаас бүрдэж байгааг сэтгүүлд дурдсан байна. Гэхдээ Питт “Channel No.5” сүрчигийн рекламд оролцож, эндээс долоон саядоллар олжээ.
“Форбс” сэтгүүлийн жагсаалтын эхний тавд 35 сая долларын орлогоор жүжигчин Эштон Катчер, Мила Кунис, хамтын орлого нь 30 сая доллар болсон рэпер Канье Уэст, загвар өмсөгч, реалити-шоу хөтлөгч Ким Кардашьян нар орсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ