Машинаасаа цүнхтэй мөнгө алдав

Өнгөрсөн лхагва гаригт СБД-ийн 8-р хорооны “Баялаг цайны газрын гадна байсан машинаас бэлэн мөнгө хулгайд алдагджээ. Тодруулбалиргэн Б-ийн эзэмшлийнToyota Chaser автомашинаас цүнхтэй6.000.000 төгрөг , DELL маркийн зөөврийн компьютер, бусад эд зүйл алдагдсан хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж байна. Сүүлийн үед машинаасаа эд зүйлээ алдах гэмт хэрэг нэмэгдэж байгаа бөгөөд үнэ бүхий эд зүйлээ хамгаалж байхыг Нийслэлийн цагдаагийн газраас жолооч нартаа анхааруулж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ