Хуурамч архи үйлдвэрлэн зардаг байсныг илрүүллээ

БГД-ийн 20-р хорооны Өнөр хотхоны 45-р байранд түрээслэн амьдрагч 38 настай эрэгтэй М, 39 настай эмэгтэй Н нар нь 750гр, 500 граммын “Экспорт”, 750гр “Ерөөл” архи хуурамчаар үйлдвэрлэн зардаг байсныг илрүүлжээ. Мөн тэдний гэрээс“Экс”, “Болор”, “Ерөөл” , “Улаанбаатар” архины хоосон шил байсныг хураан авч хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ