АНУ-д дахин 11 хүн сумны золиос болов


Өнгөрсөн шөнө Чикаго хотын өмнөд хэсэгт буун дуу гарч насанд хүрсэн арван хүн, нэг хүүхэд буудуулжээ. Тэдгээр хүмүүсээс азаар нэг нь ч нас бараагүй бөгөөд эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Гэхдээ шархадсан хүмүүсээс дөрвийнх нь биеийн байдал нэлээд хүндхэн байгаа гэнэ. Шархадсан нэг хүүхэд нь гурван настай гэж эх сурвалж мэдээллээ.
Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар буун дуу оройн 22.15 цагийн үед гарсан байна. Одоогийн байдлаар сэжигтэн этгээд олдоогүй байгаа. АНУ-д галтзэвсгийн хяналтгүй хэрэглээ хэтэрснээс сүүлийн нэг жилийн дотор маш олон хүшн бусдын уур хилэнгийн золиос болж байгаа билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ