“Утгын чимэг”-ийн шилдгүүд тодорно

Монголын Зохиолчды
н эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно. 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ наадамд 80 орчим бүтээл ирснээс сүүлийн шатанд үлдсэн 15 бүтээл 18.00 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа уншигдаж тэргүүн бүтээл тодрох юм. “Утгын чимэг-2013” наадмын сүүлийн шатанд Н.Бадамжав-Бялзуухайн нислэг, Б.Баярсайхан–Нүгэл, С.Баттулга-Бэрх шагай, П.Батхуяг-Гинж, Т.Баянсан–Хань, Т.Бум-Эрдэнэ-Хуучин ном, Ц.Буянзаяа-Жаргаж буй нарны туурь, Ц.Доржготов-Цасны бэлэг, Б.Золбаяр-Цэнхэрийн голын ус, А.Мягмаржав-Цаг цагийн дурлал, С.Пүрэв-Бүсгүй ухаан, Ж.Сарантуяа–Бүүвэй, Ц.Түмэнбаяр-Монгол гутал, Б.Цогнэмэх-Мазаалай, Б.Цоожчулуунцэцэг-Нар жаргасан хойно гэсэн 15 уран бүтээлчийн өгүүллэгүүд шалгаран үлджээ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ