С.Дэмбэрэлийн талаар ирэх долоо хоногт тайлбар хийнэ

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэлийг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Учир нь УИХ-ын гишүүн хуулиараа давхар албан тушаал хашиж болохгүй хэмээн заасан байдаг бөгөөд үүнийг ноцтойгоор зөрчиж, одоог хүртэл Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимыг тэргүүлж байгаа юм.
Харин ирэх долоо хоногт энэ асуудлыг шийдвэрлэх хугацаа дуусч Үндсэн хуулийн цэцээс хариу гарч нэг тийш шийдэгдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ