Зүүн 4-н замын уулзварыг дөрвөн хоног хаахаар боллоо

Зүүн дөрвөн замын уулзвараас зүүн тийш 250 метр авто замын урд талын урсгалыг өнөөдөр 22:00 цагаас эхлэн 22-ны 22:00 цаг хүртэл хааж, уулзварын хучилт хийж нээнэ. Энэ үед хойд урсгалаар хоёр эгнээ зорчино. Есдүгээр сарын 22-ны 22:00 цагаас 24-ний 22:00 цаг хүртэл энэ замын хойд урсгалын 100 метр хэсгийг хааж, хучилт хийх тул урд урсгалаар хоёр эгнээ зорчихоор боллоо.

Мөн Сансарын Шатахуун түгээх станцийн уулзвараас хуучин эцэс хүртэлх Дарь-Эхийн 1.2 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр23:00 цагаас эхлэн хязгаарлаж, замын хучилтын ажлыг гүйцэтгээд 23-ны өглөөний 06:00 цагт нээхээр болжээ. Дарь-Эхийн замын гүйцэтгэгч "Эйч Кэй Би интернэшнл холдинг" ХХК баталгаат хугацаанд гарсан эвдрэлийг ийнхүү засварлаж, хучилт хийнэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ