Тайвань, Филиппин рүү хүчтэй хар салхи чиглэж байна


Усаги нэртэй маш хүчтэй хар салхи Филиппин болон Тайванийг чиглэж байгааг цаг уурчид анхааруулж байна. Энэ хар салхи нь 2013 оны хамгийн хүчтэй салхич болж мэднэ хэмээн сэрэмжлүүлж байгаа юм.
Хар салхи тооцоолж байгаагаар баасан гаригийн оройдоо буюу өнөө орой тус хоёр улсыг дайрах гэнэ. Одоогийн байдлаар хар салхи Тайванаас 560 км, Филиппинээс 360 гаруй км-ийн зайтай байна. Тиймээс эдгээр хоёр улс ард иргэддээ сануулга, анхааруулга өгч хоол хүнсээ базааж гэрээсээ гарахгүй байж аюулыг өнгөрөөхийг сэрэмжлүүлэв. Түүний дараагаар хятадын эргийг дайрах дүр зураг ажиглагдаж байгаа аж.
Цаг уурчдын судалснаар Усаги хар салхи 175 км цагийн хурдтай салхилах гэнэ. Хар салхины улмаас үер, хөрсний гулгалт зэрэг байгалийн гамшигт үзэгдэл болж болзошгүй. Урьдчилан сэрэмжлэхүүднээс аврах ангийнхан болоод эмч нарыгхэсэг хэсгээр нь тараан байрлуулсан байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ