Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Нөөцийн махны хаврын улирлын борлуулалтыг өнгөрсөн сарын 6-наас 389 цэгээр хийж өнөөдрийн энэ сарын 22-ны байдлаар нийт 2,827.4 тонн мах борлуулаад байна. Үүнээс үхрийн мах 505.6 тонн, хонины мах 1,168.5 тонн, ямааны мах 1,153.3 тонн байна.

Мөн Нарантуул-2, Хүчитшонхор, Хархорин захуудад хонины махыг гулуузаар 5500 төгрөг, ямааны гулууз махыг 4600 төгрөгөөр тус тус худалдаж байна.

Нөөцийн махыг ард иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор маргааш нөгөөдөр өргөтгөсөн худалдааг Хан-Уул дүүрэгт Яармаг, Нисэхийн автобусны эцсийн буудал, Сонгинохайрхан дүүрэгт Толгойт, Баянхошууны автобусны эцсийн буудал, Чингэлтэй дүүрэгт 7 буудлын эцсийн буудал, Баянзүрх дүүрэгт Шархадны эцсийн буудал болон Амгалан дахь Оргил худалдааны төвийн гадна талбайд тус тус зохион байгуулна.

Өмнө нь ийм худалдааг энэ сарын 06, 07-ны өдрүүдэд “Өрх бүрт нэг гулууз” өргөтгөсөн худалдааг Сүхбаатар дүүрэг дэх Долоон буудал, Хан-Уул дүүрэг дэх Мишээл экспо, Баянзүрх дүүрэг дэх Скай их дэлгүүр, Хархорин зах, Баянзүрх дүүргийн Амгалан дахь Оргил худалдааны төвүүдийн гадна талбайд зохион байгуулж байсан билээ.

Нөөцийн махны борлуулалт, чанар байдлын талаарх санал, хүсэлтийг 88046551, 88046552, 88046553 дугаарын утсаар авч байна.

Нөөцийн махны үнэ:

Жижиглэн савласан:

Үхэр  5,950₮
Хонь  5,750₮
Ямаа 4,850₮

Гулууз:

Хонь  5,500₮
Ямаа 4,600₮

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ