Өсвөрийн шилдэг морин хуурчийг шалгаруулна

Морин хуур төвөөс “Морин хуур”- ын музей байгуулж байгааг тохиолдуулан сан хөмрөгийг баяжуулах, залуу уран бүтээлчдийн чөлөөт сэтгэлгээ ур чадварыг хөгжүүлэн алдаршуулах зорилгоор Залуу уран бүтээлчдийн уралдаан, Өсвөрийн морин хуурчдын уралдааныг зарлаж байна. Залуу уран бүтээлчдийн уралдаанд оролцогчид морин хуурын гарал үүсэлтэй холбоотой уран баримал, уран зураг, хар зураг, монгол зураг, хайчилбар чимэглэх урлаг, модон болон чулуун сийлбэр гэсэн төрлөөр өрсөлдөх ажээ. Харин өсвөрийн морин хуурчдын уралдаан нь сурагчдын дунд зохиогдох бөгөөд өсвөрийн морин хуурчдыг бэлтгэх, өв уламжлал биет бус соёлын өвийг хайрлан хамгаалж, уламжлан суралцах цаашлаад олон улсын хэмжээнд зохион байгуулахад чиглэсэн байна. Уралдаан гурван үе шаттай явагдаж, ирэх сарын 15- нд шилдэг 20 хуурчийн Гала тоглолтоор өндөрлөх юм. Тоглолтын үеэр уралдааны шилдгүүдэд шагналыг олгох юм. Өсвөрийн морин хуурчдын уралдааны эхний гурван байрын эздэд мастер морин хуур бэлэглэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ