Дуучин Б.Амархүү аав болно
![](http://resource4.sodonsolution.org/bataar/image/2023/04/24/ile0udaewyzypi34/7010629523ef3ce479e251.jpg)
Дуучин Б.Амархүү “Big fish” кинонд хамт тоглосон загвар өмсөгч О.Ариунзулд хайраа илчилсэн цагаасаа хойш нэлээд шуугиан тарьж байгаа. Хамт кинонд тоглох үеэсээ л О.Ариунзулыг миний охин, миний хайр хэмээн дууддаг байсан тэдний хайр адал явдал ихтэй.
Тэгвэл дуучин Б.Амархүү ойрын үед аав болж магадгүй гэнэ. Учир нь тэрбээр өөрийн гар дээрээ“А&А” гэсэн үсэгтэй микрофонтой соска хөхөж, чихэвч зүүгээд мөлхөж буй жаалын зургийг шивүүлжээ. Түүний энэхүү шивээсийг харсан хүн “Амархүү аав болох нь” хэмээж байна. Гэхдээ энэ талаар одоогоор баттай мэдээлэл байхгүй ч хүүхэд шивүүлж буйгаас үзэхэд тэрбээр аав болох бэлтгэлээ базааж буй бололтой. Түүнээс өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар хүүгийнхээ хөлийн улыг цээжиндээ шивүүлсэн байдаг.
Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ