Б.Мишээлийн хоёр дахь цомог удахгүй гарна

1990-ээд оны сүүлээр рок, попт нэгэн өнгө төрхийг бүрдүүлж чадсан дуучин Б.Мишээл 13 жилийн дараа урлагт эргэн ирсэн билээ. Гэхдээ тэрээр зүгээр нэг ирээгүй. Анхны бие даасан “Би хэвээрээ” цомгоо гаргасанаа дуулгаж байсан юм. Тэрээр анхны цомогтоо орсон хоёр ч дуугаа клипжүүлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард олны хүртээл болгосон бол саяхан гаргасан “Чи санадаг уу” дуу нь олон хүн сонсох дуртай дуу болсон. Тэгвэл Б.Мишээлийн хоёр дахь цомог удахгүй бэлэн болох гэнэ. “Pro sound” студийн Рагу түүний цомгийн микс мастеринг дээр ажиллаж байгаа бөгөөд цомгийн ажил дууссаны дараа түүний тоглолтын талаар ярилцаж эхлэх юм байна.

 

Б.Бурам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ