М.Батчимэг О.Баасанхүүд хов хүргэв

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ. Эх орондоо болох энэхүү олон улсын томоохон үйл явдалд УИХ-ын гишүүд оролцох боломж бүр ч их баймаар.

Гэтэл эрхэм гишүүн О.Баасанхүүг Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеийн арга хэмжээнээс хассан шиг бас л гадуурхав. Тэрээр Японы ЭСЯ-нд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан олон улсын харилцааны ажлын арга туршлагатай, англи хэлний чамлахааргүй мэдлэгтэй монгол төрийн түшээ учраас ардчилсан орнуудын төлөөлөгч нартай санал бодлоо солилцох, Монгол Улсын ардчиллын туршлагыг хуваалцахад хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.

Гэтэл Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг түүнд “танай намынхан л манай О.Баасанхүүг битгий оролцуул” гээд байгаа ш дээ гэсэн хачин хариулт өгчээ. Ер нь эрхэм гишүүд иймэрхүү хачин тулга тойрсон хов живээр нэгийгээ дэгээдэж, тогоон дотроо хөлөө жийлцэн анги намаараа талцдаг нь  гадаад арга хэмжээний үеэр бүр ч шившгээ тарьдаг гэм бий.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ