Х.Уламбаяр: Секс хэрэгцээг “хангагчид” жирэмсэн болоод ирдэг

Сирид дайтаж буй босогчдын "секс хэрэгцээ"-г хангахаар Хойд Африк, Ойрхи Дорнодын орнуудын охид, эмэгтэйчүүд олон тоогоор тус улсын хилийг давж байна гэдгийг Тунис улсын Дотоод хэргийн сайд Л.Жиддоу мэдээллэв.

Түүний хэлж буйгаар 2013 онд 6000 тунис эмэгтэй Сирид очихоор хилийн дээс алхсан болохыг баримт тавин нотлож байна. Улмаар дайны бүсэд нэвтэрсэн нэг эмэгтэй 20, 30, магад 100 исламист босогчдын дур хүслийг "хангадаг" төдийгүй тэднийг үйлчилгээгээ явуулах газрыг олон тоогоор байгуулсан байдаг гэнэ. Хамгийн сүүлд Тунисийн нэгэн муфти /номлогч/ 14 онгон охиныг Сирид илгээсэн болохоо мэдэгдэж, тэд үүргээ сайн биелүүлж байгаа гэж ярьж байжээ. Харамсалтай нь 12-35 насны дээрх охид, бүсгүйчүүд Сирээс буцахдаа олон төрлийн бэлгийн замын өвчин "зөөдөг" төдийгүй "жирэмсэн" болоод ирдэг гэнэ. Ингээд зогсохгүй. Өнөөх эмэгтэйчүүд босогчдоос олсон хүүхдээ авхуулахыг "хүсдэггүй" бөгөөд мундаг дайчидын үр удам хэмээн гаргахаар "зүтгэдэг" аж. Гэвч энэ бүхэн эргээд нийгэмд маш том "гажуудал" үүсгээд зогсохгүй олон зуун охид, эмэгтэйчүүдийн амьдралд "хар толбо" үлдээж байна гэдгийг зарим хүмүүс хурцаар шүүмжилж байгаа юм.

ОУ-ын тоймч Х. Уламбаяр www.aravt.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Уржигдар 15 цаг 42 мин