Өнөөдөр 9-11 хэмийн дулаан


Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 9-11 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ