Найроби хотын худалдааны төвд барьцаалагдсан бүх хүнийг суллажээ

Найроби хотын худалдааны төвд террористуудын барьцаалсанбүх хүнийг суллаа гэж Кени улсын ДХЯ-ны тэргүүн мягмар гарагт шилжих шөнө мэдээллээ гэж Франс пресс агентлаг уламжилжээ.
Худалдааны төвд тусгай зориулалтын хүчнийхний явуулж буй ажиллагаа “дуусах дөхөж байна” гэж сайд нэмж хэлээд,өөр тодорхой зүйл дурдаагүй байна.
Худалдааны «Уэстгейт» (Westgate) төвийг есдүгээр сарын 21-ний мягмар гарагт шилжих шөнө террористууд эзлэсэн юм.Олон арван хүн, түүний дотор гадаадынхан барьцаалагджээ. Тэдний хувьд «Уэстгейт» (Westgate) төв нь худалдаа хийх хамгийн нэртэй газар болсон юм.Худалдааны төвийг террористууд эзлэх үед албан ёсны мэдээгээр, 62 хүн амь үрэгдэж, 200 орчим хүн шархадсан байна. Худалдааны төвийг террористуудаас чөлөөлөх ажиллагааны явцадгурван террорист алагдсаныгтүрүүнд нь мэдээлж байсан билээ. Байшинг эзлэн авсан террористууд яг хэд гэдгийг мэдээлээгүй юм. Урьдчилсан мэдээгээр, 15 террорист байсан бололтой.
Хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээндхууль сахиулах байгууллагынхан халдлагад оролцсон хүмүүстэй холбоотой хэмээн сэжиглэгдэж буй 10 хүнийг саатуулжээ.
Сомали улсын “Аль-Шабаб” бүлэглэл Найроби хотын худалдааны төвд халдах ажлыг зохион байгуулснаа хүлээсэн байна. Сомали дахь олон улсын цэргийн хүчний ажиллагаанд Кени улсоролцсоны хариуд ийнхүү хүмүүсийг барьцаалсныг тус бүлэглэлийн төлөөлөгчид зарласан юм.
Гэвч есдүгээр сарын 24-нд шилжих шөнө КенийнГадаад хэргийн сайд Амина Мохаммед телевизийн “Аль-Жазира” сувагт өгсөн ярилцлагадаа Найробид хүмүүсийг барьцаалахадолон улсын террорын “Аль-Каида” байгууллага холбоотой юм гэж мэдэгджээ. “Аль-Шабаб” бүлэглэлийн дайчид “Аль-Каида”-гийн төлөөлөгчидтэй хамсан ажилласан байна. Энэ нь олон улсын террорын хуйвалдаан юм гэж сайд хэлээд,худалдааны төвийг эзлэн авахад дэлхийн хэд хэдэн орны 20 орчим эрэгтэй, эмэгтэй оролцсоныг дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ