Олон улсын хүүхдийн IV их наадам өндөрлөлөө

Олон улсын хүүхдийн найрамдал зусланд таван хоног үргэлжилсэн Монгол туургатны олон улсын хүүхдийн IV их наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд манай баг тамирчид чамгүй амжилтыг үзүүлсэн байна. Энэ наадам нь манай улсад хоёрдахь удаагаа зохион байгуулагдаж байгааба анхандаа спортын таван төрлөөр зохиогдож байсан энэ тэмцээн энэ жилээс найман төрөл болж өргөжсөн байна. Үүнд жүдо, бокс, чөлөөт бөх, байт харваа, шатар, хөнгөн атлетик, волейбол, болон ширээний теннис гэсэн олимпийн хөтөлбөрт багтдаг спортын төрлүүд багтаж байгаа юм. Энэ удаагийн Монгол туургатны олон улсын хүүхдийн IV их наадам Монгол, ОХУ, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 350 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Монгол туургатны олон улсын хүүхдийн V наадам ирэх 2014 онд БНХАУ-ын Нанжин хотод болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ