Монголын байт харваачид 15 медалийн 10-ыг нь авлаа

Олон улсын хүүхдийн IV их наадам Найрамдал зусланд болсон. Энэ удаагийн наадмын байт харвааны төрөлд манай улсын баг тамирчид гойд амжилтыг үзүүлэн 15 медалиас 10-ыг нь эх орныхоо дэвжээнд үлдээсэн байна. Манай улсын хувьдурлаг спортын олон улсын чанартай тэмцээн уралдаанд гойд амжилтыг үзүүлэх болсон. Тэдгээрээс дурдвал саяхан байт харваны азийн гранприд багаараа алтан медаль, холимог багаараа мөнгөн медалийг тус тус хүртэн эх орны дэвжээ ээлтэй гэдгийг харуулж чадсан. Харин олон улсын хүүхдийн IV их наадамд байт харваанд манай улсын тамирчид ах эгч нарынхаа амжилтыг бататгаж, 15 медалиас 10-ыг нь авчээ. Улаанбаатар хотын эрэгтэй эмэгтэй шигшээ баг хоёулаа алтан медаль авсан байна. БНХАУ-ын тамирчид хоёр медаль хүртжээ. ХаринОХУ-ын баг гурван медалийг холимог, хувийн, багийн гэсэн төрлүүдээр тус тус авсан байна. Тэмцээний өдрүүдэд цас орж салхилан цаг агаарын байдал тийм таатай байгаагүй ч тамирчид маань хүндрэл бэрхшээлийг үл ажран гайхалтай амжилт үзүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ