Хүүхдийн хорих ангид номын баяр боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 тоот зарлигын дагуу жил бүрийн есдүгээр сарын гуравдахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн Номын баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ дагуу насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангийн дэргэдэх 110 дугаар бүрэн дунд сургуульд номын баярыг зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан референт Н.Баттогтох, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Хүүхдийн номын ордны явуулын номын сангийн эрхлэгч Б.Баярмаа нар номын баярт оролцож, хүмүүжигчхүүхдүүдэд урмын үг хайрлаж, богцтой номоо тараасан юм. Мөн Хүүхдийн ордны авьяаслаг охид урлагийн тоглолтоороо бэлэг барилаа. Номын сангийн үнэнч үйлчлүүлэгч шилдэг уншигчаа шалгаруулж, 110 дугаар сургуулийн сурагч Б.Оргилбаяр, Ч.Мөнхбаатар нар тэргүүний уншигч Нацагдорж тэмдэгтэн болжэнгэрээ мялаав. Ирсэн зочид төлөөлөгчидөд ШШГЕГ-ын “Соёмбо” чуулгын дуучин СТА Э.Болормаа, морин хуурч СТА Б.Зоригоо болонхүмүүжигч сурагчид өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолтоо сонирхуулж, сургуулийн үйл ажиллагаа, номын сан, хүүхдүүдийн зураг, шүлгийн үзэсгэлэнг танилцуулж, явуулын номын сангийн ном солилцоо, ном засаж сэлбэх ажлыг зохион байгуулсан юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ