Оршин суугчдын гаргасан гомдол хаана замхрав

Сүхбаатар дүүргийн X хорооны 37 дугаар байрны оршин суугчдын амгалан тайван байдал алдагдаад байгаа аж. Учир нь тус байрны хажууд буюу дулааны шугаман дээр граж байрлуулжээ. Үүнээс үүдэн архичид буюу бөбө нар цугларч, бие засахаас эхлүүлээд бүхий л муу муухай зүйлийг хийдэг. Олны хараанаас хол учир гэмт хэрэг гарахгүй байх гэсэн үндэслэл байхгүй аж. Уг нь бол хуулиндаа нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн ямар нэгэн объёкт байрлуулах ёсгүй.

Иймд оршин суугчид нь гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүсэлт явуулжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл таг чиг. Угтаа бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Өргөдөл гомдлын тухай хуульд зааснаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг 14 хоногт шийдвэрлэх ёстой.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ