Өнөөдөр болох зарим үйл явдал

11:30 цагт Чингисийн талбайд “Ажилтай Орлоготой Монгол хүн” Хөдөлмөрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болно. Өдөрлөгт МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцоно.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Засгийн газартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэхээр болжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсээр ирсэн юм. Хурал маргааш 11.00 цагт Төрийн ордонд болно.

14.00 цагт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд Богд ар хороолол, Эко констракшны барилгуудад хийсэн шалгалтын талаар мэдээлнэ.

Үндэсний мэдээллийн төвд11,00 цагаас "Дэлхийн шинэ эмх журам" хөдөлгөөнөөс Засаглалын шинэ тогтолцооны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Уул уурхайн яам салбарынхны “Ил тод уул уурхай” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр болох гэж байна.

11.00 цагт Монголын бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбооноос бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ