Орост бензиний үнэ 50 хүртэл рублиэр нэмэгдэнэ


Энэ жил Орост эхэлсэн түлшний хямрал ойрын үед бензиний үнэ эрс нэмэгдэхэд хүргэнэ.
Хэрэг явдал тун таагүй байдлаар эргэвэл, Оросын шатахуун түгээгүүрийн газарт бензиний үнэ европынхоос давж мэднэ. Энэ нь нэг литр бензиний үнэ 50 орчим рубль болно гэсэн үг юм гэж шинжээчид үзэж байгаа ажээ.
“Московский комсомолец” сонинд бичсэнээр, түлшний үнэ нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлөх юм байна. Давын өмнө, энэ нь 2013 оны аравдугаар сарын 1-нээс нефтийн экспортын гаалийн татвар нэмэгдэх гэж байгаа явдал юм. Түүнчилэн 2014 онд засгийн газар татварын механизмд өөрчлөлт оруулж, ашигт малтмалын олборлолтын татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Шинжээчдийн тооцоолж байгаагаар, энэ тохиолдолд нефтийн үнэ 40-80%-иар нэмэгдэж болох ажээ. Энэ нь шатахуун түгээгүүрийн газарт нэг литр түлшний үнэ ойролцоогоор 50 рубль болно гэсэн үг юм.
“Хэрвээ нефтийн бүтээгдэхүүний бөөний үнэ нэмэгдэх юм бол, энэ нь жижиглэнгийн үнэд мөн адил нөлөөлнө. Өөрөөр байж болохгүй. Өнөөдөр нэг литр А-95 бензин 33 рубль бол, цаашид 50 орчим рубль болно” гэж Москвагийн түлшний холбооны дэд ерөнхийлөгч Алексей Небольсин сурвалжлагчид хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ